Холбоо барих


Залуучууд

ЮНЕСКО-гийн 2014-2021 он хүртэлх залуучуудын үйл ажиллагааны стратеги

2013 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн залуучуудын 8 дахь удаагийн чуулга уулзалтад 500 гаруй залуучууд оролцож 2021 хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Энэхүү чуулга уулзалтаар залуучуудын бодлого, оролцоо болон эрхийн талаар хэлэлцсэн юм. Залуу төлөөлөгчид өөрсдийн санал зөвлөмжөө танилцуулсан байна. Залуучуудын эрхийг хамгаалж тэдний оролцоог нэмэгдүүлэх нь цаг тутамд өөрчлөгдөн хувирч буй дэлхий ертөнцийн зогсолтгүй хурдыг гүйцэхэд чухал үүрэгтэй.

ЮНЕСКО залуучуудыг шинэчлэл, нийгмийн өөрчлөлт, энх тайван, тогтвортой хөгжлийн гол тулгуур хүчин зүйл гэж үзэж цогц, ирээдүйд чиглэсэн алсын хараатай бодлогыг явуулдаг. Ийм бодлогодоо ЮНЕСКО залуучуудыг тэдний үйл ажиллагааны үр өгөөжийг хүртэх; бие даан оролцох, байгууллагуудаараа дамжуулан хамтран ажиллах зэрэг замаар тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Мөн бүтээлч байдал, мэдлэг, шинэчлэл, өөрчлөлтийг жолоодох боломжийг олгох, нийгмийн болон засаглалын түвшинд залуучуудын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ирээдүйд итгэл алдсан эсвэл нийгэмд оролцоогүй болсон хэсэгт хүрч ажиллах зэрэг боломжийг залуучуудад олгодог.

ЮНЕСКО-гийн залуучуудын бодлого нь 2014-2021 оны дунд хугацааны стратегийн үндсэн чухал зорилтуудад нэмэлт байдлаар болон шууд хэлбэрээр хувь нэмрээ оруулдаг. Эцсийн зорилго нь залуус өөрсдөө нийгмийг бүрдүүлэгч хүчин зүйл, тодорхой салбарууд дахь мэдлэг боловсролын тулгуур болохын хувьд эрх баригчид болон түүнийг хэрэгжүүлэгчдээс өөрсдийн эрх үүргээ эдлэх нээлттэй тогтвортой таатай орчинг бий болгохыг, тэдэнд дуу хоолойгоо сонсгох боломжийг бий болгохыг шаардах явдал. Эдгээр нөхцлүүд нь энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах гол түлхүүр юм.

Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ) болон 2015 оноос хойших хөгжлийн зорилтууд зэрэг залуучуудад хандсан асуудлууд хоёр талт үнэт зүйлтэй: энэ нь зөвхөн залуучуудын хөгжлийн хэтийн төлөвт нөлөөлж буй хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд, тэгш бус байдлыг шийдвэрлэх, тодорхойлоход хувь нэмэр оруулах төдийгүй мөн түүнчлэн залуучуудад эрх мэдэл олгох тэднийг оролцоог нэмэгдүүлсэн орчин, нөхцлийг бүрдүүлснээр тэр нь эргээд МХЗ-ууд болон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт хувь нэмрээ оруулах юм.

 

ЮНЕСКО залуучуудад чиглэсэн өргөн хүрээний бодлого, үйл ажиллагаандаа үндсэн болон шилжилтийн 3 чиглэлийг тусган ажиллаж байна.

1. Залуучуудын оролцоотойгоор бодлого боловсруулах, хэлэлцэх

Залуучуудад чиглэсэн нийтийн бодлого нь тэдэнд зориулсан хөтөлбөр алсын хараатай үйл ажиллагаагааг бий болгодог төдийгүй бусад олон салбар, асуудлуудад хүрч ажилладаг. Жишээ нь: боловсролоос ажил эрхлэлт, нийгмийн хөгжлөөс ардчилсан өнгө төрх, шинжлэх ухааны судалгаанаас шинэчлэл, соёл спортоос харилцаа холбоо гэх мэт. Техникийн дэмжлэг болон залуучуудын бодлого нь ЮНЕСКО-гийн хүрээн дэх залуучуудад нөлөөлөхүйц бусад салбаруудад нийтийг хамарсан бодлогуудыг гаргаж өгдөг. Жишээ нь: Боловсролын бодлогууд (техник, мэргэжлийн боловсрол болон сургалтын бодлогууд, дээд боловсрол - хүлээн зөшөөрөгдсөн зэрэг, диплом болон сертификатууд – тогтвортой хөгжлийн боловсрол), шинжлэх ухаан, соёлын бодлогууд (шинжлэх ухаан болон инновацийн бодлогууд, соёлын өвийн конвенцын хэрэгжилт болон  соёл, бүтээлч аж үйлдвэртэй холбоотой бодлого) болон кибер орон зайн болон мэдээлэлд хүрэх бодлого зэрэг. ЮНЕСКО улс гүрнүүдын дунд чанартай мэдлэг мэдээлэл болон туршлагуудын солилцоог идэвхижүүлж, холбогдох хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулдаг. Үндэсний хэмжээнд, шийдвэр гаргагч болон холбогдох байгууллагуудын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм. Анхаарал хандуулах гол асуудлуудад: яамдууд хоорондын хамтын ажиллагаа болон зохицуулалт; засаглал болон санхүүжилт; бататгал, хяналт шинжилгээ болон түншлэл зэргийг хамруулсан төлөвлөгөөний хэрэгжилт; залуу судлаачдыг оролцуулсан нотолгоон дээр суурилсан үндэсний бодлого, олон улсын стандарт зэрэг юм.

2. Шилжилтийн насан дахь боломж чадавхийг сайжруулах

ЮНЕСКО нь залуучуудын байгууллага, залуу судлаач, багш болон дадлагажигч зэрэг залуучуудын хөгжлийн хүчин зүйлүүд, гишүүн улсуудтай хамтарч ажилладаг. Залуучуудын чадавхийг дээшлүүлэх судалгаа болон шинэлэг технологиудаар дамжуулан ЮНЕСКО нь гишүүн орнуудад залуу болон насанд хүрэгчдэд зориулсан үр дүнтэй бичиг үсгийн болон боловсролын хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллана. ЮНЕСКО-гоос мэдлэг боловсрол дээр суурилсан нийгэмд залуучуудыг татан оролцуулах мөн оролцох эрхийг олгосноор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөны үндсэн зарчмуудыг ойлгох боломжийг залуучуудад олгох юм.

Мөн энх тайван, хүний эрх, дэлхийн иргэний боловсрол зэрэг боловсролын тогтолцоо, үндэсний сургалтын хөтөлбөр, багшийн боловсрол, сурах бичиг, суралцах орчинтой нэмэгдүүлэх замаар гишүүн орнуудыг дэмжин ажиллана. Иргэний боловсролын сургалт, иргэний нийгэм болон залуучуудын хөгжил зэрэг нь залуучуудын ардчилсан шилжилтэнд оролцох оролцоог бэхжүүлэгч юм.

3. Иргэний оролцоо, ардчилсан оролцоо болон нийгмийн шинэчлэл

ЮНЕСКО олон улсын судлаачид, залуучуудын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаатай байгууллагын хувьд залуу иргэдийн оролцоог хамгаалж мөн дэмжин ажиллана. ЮНЕСКО залуучуудын оролцоог дэмжсэн хөтөлбөр нв дараах 3 төрөл дээр анхаарлаа хандуулж байна.

  1. Шийдвэр гаргалт болон ардчилсан нэгдэл дэхь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх,
  2. Залуучуудын манлайлал, ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргаанд зориулсан шинэчлэл болон бизнес эрхлэлтийг дэмжих,
  3. Энх тайвныг бүрэлдүүлэн тогтооход оролцох мөн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ойлголтуудыг дэмжих, хөгжүүлэхэд залуучуудын оролцоог сайжруулах.

 

ЮНЕСКО-гийн Залуучуудын статистик судалгаа

  • Залуучуудын хүнд амд эзлэх байр суурь

Нийт залуучуудын ихэнх хувь буюу 85% нь хөгжиж буй орнуудад амьдарч байгаа ба 60 гаруй хувь нь Азийн орнуудад амьдарч байна. НҮБ-ын статистик судалгаанаас үзэхэд, 1990-ээд оны дунд үед залуучуудын хүн амын өсөлт нь удааширсан гэж хэлж болно. Хятад, Япон зэрэг зүүн Азийн хөгжсөн бүс нутагт энэхүү үзүүлэлт бүр сөрөг гарч байсан. 1980-1995 оны хоорондахь залуучуудын өсөлт нь Африкаас бусад улс гүрнүүдэд эрс муудсан байна.

  • Баян хоосны ялгаа

Залуучуудын 12% нь өндөр орлоготой улсад амьдарч байхад (жилд $10,000-оос илүү), нийт залуучуудын 3,2% нь жилийн тогтмол $1000-н орлоготой байна. Гэхдээ хөгжил нь дээд түвшинд хүрсэн оронд амьдарч байгаа улсуудад залуучуудын асуудал бага байна гэсэн үг биш юм. 1990-ээд онд эдгээр хөгжсөн орнуудын залуучуудын дунд сэтгэл санааны эмх замбараагүй байдал амьжиргааны баталгаажих түвшин дээгүүр байсан ч гэсэн газар авч байжээ. Согтууруулах ундаа, хар тамхи, хоололтын эмх замбараагүй байдал, хөдөлгөөний дутагдал болон амиа хорлолт зэрэг нь хөгжсөн улс гүрнүүдэд дэлгэрч байсан.

  • Хүйсийн зөрөлдөөн болон боловсрол

Даниел Офферийн хөгжиж буй 10 орны залуучуудын дунд явуулсан 1988 оны Браунгарт судалгаагаар залуучууд болон тэдний эцэг эхийн хооронд тодорхой хэмжээний зөрөлдөөн байгааг гаргажээ. Гэвч судалгааны гол зорилго нь эрэгтэй болон эмэгтэй хүүхдүүдийн хоорондын хүйсийн зөрөлдөөн олж тогтоох байсан юм. Хөвгүүд охидуудаас илүү юманд нухацтай хандаж, өөрсдийгөө илэрхийлэхдээ эмзэглэхгүй өөртөө итгэлтэй мөн илүү баяр хөөртэй байсан байна. Өнөөдөр, сургуульд хамрагддаггүй мөн хичээлээс завсардсан хүүхдүүдийн 3,2% нь охидууд байна. Үүний нөлөөгөөр, бичиг үсэггүй тэрбум хүмүүсийн 3,2%-г эмэгтэйчүүд бүрдүүлж байна. 25 оронд явуулсан НҮБ-ын статистик судалгаанаас үзэхэд охидуудаас илүү хөвгүүд ахлах сургуульд элсэн ордог байна.

  • Төрөлт

Дэлхийн бүх улс гүрэнд 20-оос доош насандаа төрөх явдал маш хурдацтай өсөж байна. Энэ чиг хандлага нь тэдний эрүүл мэнд хийгээд тэдний боломжуудыг багасгасаар байна.  Онцлох гол улс бол дэлхийд 20-оос доош насандаа төрөгчдийн тоогоороо тэргүүлж буй Сахарын Африк юм. 20-24 настай зүүн Азийн бүс нутагт байдаг эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо нь бага байгаа юм. Дэлхийн ихэнх бүс нутагт, 20-оос доош насандаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс өөрсдийгөө сэргийлэх нь 25%-аас бага харин 25-аас доош насандаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувьд 40%-аас бага байна.

  • Гэрлэлт

Ерөнхийдөө гэрлэлтийн дундаж нас нь эмэгтэйчүүдийн хувьд 22-26, эрэгтэйчүүдийн хувьд 25-28 болсон байна. НҮБ-ын статистикийн судалгаанд үзүүлснээр, өмнөд болон төв Ази, Осиниа-гаас бусад улс орнуудад 20-24 насандаа гэрлэж байгаа эрэгтэйчүүд 2% ч хүрэхгүй байхад 20-24 насандаа гэрлэж байгаа эмэгтэйчүүд 40-70% байна. 20-оос доош насны нийт охидын 90% нь гэрлээгүй байхад Сахарын Африк болон төв болон өмнөд азид 20-оос доош насандаа гэрлэж баййгаа охидууд 20%-аас илүү хувийг эзэлж  байна.

  • Амиа хорлолт болон сэтгэл санаагаар унах

Бүх улс гүрэнд, сэтгэл санаагаар унах буюу гутрах нь залуучуудын дунд аюулын харанга дэгдээсээр байгаа билээ. Өсвөр насны хүүхдүүд биеийн, сэтгэл хөдлөлийн, сэтгэл санааны болоод нийгмийн үйл явцад амархан автдаг. Ихэнх судалгаагаар барууны орны залуу эмэгтэйчүүд эмх замбараагүй хооллолт болон амиа хорлох өндөр эрсдэлд байдаг гэж тодорхойлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хөгжиж буй орны 5-24 насны эмэгтэйчүүдийн амиа хорлолт нь эрэгтэйчүүдээс даруй 75%-аар их байдаг байна. Скандиновын орнуудын хувьд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэлт болон үүний талаарх боловсорлын программууд байдаг ба үүнийг санаачлагчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгуулагатай холбоотой ажилладаг.

  • Эрүүл мэнд

Түүхийн хуудаснаа өсвөр насны болон залуучууд үхэл хагацлаас хол байдаг учир хамгийн эрүүл хэмээн тооцогддог байсан. Ойролцоогоор 333 сая бэлгийн замын халдварт өвчинөөр өвдөж байгаа хүмүүсийн 3,1 нь 25-аас доош насны залуучууд байна. 1997 онд ХДХВ-ээр халдварласан нийт хүний талаас илүү хувь нь залуучууд байсан. Нийт төрөлтийн 3,1 нь залуу охидуудын дунд байгаа бөгөөд тэдний ихэнх нь хүсээгүй төрөлт байдаг. Ихэнх хөгжиж буй орнуудын эхийн эндэгдэлж өртөж буй охидуудын нас нь 18-25 байна. Жилд 4,4 сая өсвөр насны хүүхэд баталгаагүй үр хөндөлтөнд орж байна. Тогтмол тамхи татагчдын тал хувь нь өсвөр насандаа орсон байдаг. Дэлхий дээр нийт 300 сая залуучууд тамхи идэвхитай татаж байна. Америкийн нэгдсэн улсад залуучуудын нас барах нэг шалгаан нь мөн архи согтууруулах ундаа болоод байна.    


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



2017 оны 2 дүгээр сарын 3 ны өдөр



2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр




















2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр








Тэмдэглэлт өдрүүд