Холбоо барих


“Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр”

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IFAP (Infоrmation for All Prоgramme) буюу “Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөр”

“IFAP” нь ЮНЕСКО-гоос 2000 онд байгуулагдсан засгийн газар хоорондын программ юм. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг ихээр өөрчлөх болсон өнөө үед нийгэмд зөв хүн болж төлөвших, зөв амьдрахын тулд бидэнд зориулсан мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг учир бидний нийгэм дэх мэдээллийн хэрэглээ зөв байх ёстой юм. IFAP нь засгийн газруудад нийгэм дэх мэдээллийн хүртээмж, мэдээллийн технологийн хэрэглээний асуудалд анхаарч, нийтээрээ хамтран ажиллахыг уриалсан программ юм. Энэхүү программыг үр дүнтэй хэрэгжүүлснээр бид мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хөл нийлүүлэн алхах боломжтой болох юм.

“IFAP” нь ЮНЕСКО-гийн бусад программуудтай ойр хамааралтай программ бөгөөд ялангуяа мэдээлэл харилцаа холбооны салбар дээр гол анхаарлаа чиглүүлэн засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

IFAP-ын үндсэн зорилтууд

2006 оны эхээр 50 гаруй улс IFAP-ын үндэсний комиссоор бүртгэгдсэн байсан бөгөөд IFAP-ын үндэсний хороонууд нь IFAP-ын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн хэмжээ төвшинд тараан түгээх зорилготой юм.

  • Мэдээллийн эрин  зуунд ёс суртахуун, хууль болон нийгэмд тулгарч буй төвөгтэй асуудлуудтай холбоотой зүйлүүдийн талаар олон улсын хэмжээнд сурталчлан хэлэлцэх
  • Улсын эзэмшилд байгаа мэдээллийг хадгалж үлдээх, цахим хэлбэрт шилжүүлэх болон ашиглах боломжийг IFAP-аар дамжуулан өргөжүүлэн сайжруулах
  • Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт мэдлэг боловрол олж авах, урт хугацааны сургалт болон байнгын сурах боломжийг дэмжих, хөгжүүлэх
  • Орон нутгийн хэмжээнд мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны чиглэлээр суурь мэдлэг эзэмших нөхцлийг бүрдүүлж сайжруулах
  • Мэдээлэл, мэдээлэл зүй, харилцаа холбооны салбарт олон улсын стандартыг хэрэгжүүлэх болон түүнтэй холбоотой салбарт олон улсын стандартыг хэрэгжүүлэх болон түүнтэй холбоотой дадлага туршлагыг сурталчлан дэмжих
  • Мэдээ мэдээллийн сүлжээг орон нутаг, улсын болон олон улсын түвшинд сайжруулах

IFAP-ын засгийн газар хоорондын зөвлөл

IFAP-ын засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаас сонгогдсон ЮНЕСКО-гийн гишүүн 26 орноос бүрддэг.

Тус зөвлөлийн гүйцэтгэх үүрэг:

  • IFAP-ийн төлөвлөгөөг өөрчлөн шинэчлэх болон хөгжүүлэх
  • IFAP-д хамруулж болох үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг өгөх, санал дэвшүүлэх
  • Хийсэн ажлуудын үнэлэлт дүгнэлтийг гаргах болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд шаардагдах үндсэн салбаруудыг тодорхойлох
  • IFAP-ийн гишүүн орнуудын идэвхи оролцоог сайжруулах
  • IFAP-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн санг нэмэгдүүлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг болно.

IFAP-ын засгийн газар хоорондын зөвлөлийн бүрэлдэхүүн :

  • Бүгд Найрамдах Австри Улс
  • Бельгийн Вант Улс
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  • Гренада
  • Бүгд Найрамдах Индонез Улс
  • Исламын Бүгд Найрамдах Иран Улс
  • Израйль Улс
  • Бүгд Найрамдах Казахстан Улс
  • Монгол Улс
  • Бүгд Найрамдах Нигер Улс
  • Оманы Султант Улс
  • Бүгд Найрамдах Перу Улс
  • Танзаний Нэгдсэн Бүгд Найрамдах Улс
  • Зүүний Бүгд Найрамдах Уругвай Улс
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс
  • Бүгд Найрамдах Колумб Улс
  • Бүгд Найрамдах Ардчилсан Этиопын Холбооны Улс
  • Кувейт Улс
  • Бүгд Найрамдах Литва Улс
  • Бүгд Найрамдах Мадагаскар Улс
  • Бүгд Найрамдах Мали Улс
  • Бүгд Найрамдах Филиппин Улс
  • Оросын Холбооны Улс
  • Украйн
  • Арабын Нэгдсэн Эмират улс

Санхүүжилт

IFAP–ийн Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-ийн тогтмол төсвөөс санхүүждэг.

Харин бүх программын ажил болон туршилтын төсвүүд нь хандивлагч орнуудын сайн дурын мөнгөн сангаас санхүүждэг байна. Сайн дурын хандивлагч орнуудын өгсөн мөнгө нь ЮНЕСКО-гийн санхүүжилтийн дүрмийн дагуу IFAP-ийн санхүүгийн тусгай тайлан тооцоонд тусгагдсан байдаг.      

IFAP нь “Funds in Trust” (Баталгаат сан)-гийн төлөвлөгөөг мөн удирддаг ба энэ сангийн хүрээнд хандивлагчид нь өөрийн дэмжин туслах хүсэлтэй байгаа төсөл, бүс нутаг эсвэл улсыг нэрлэн тогтоох боломжтой байдаг.

IFAP–ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн ажлын нэг гол хэсэг нь хэрэгжиж байгаа төсөл болон программуудыг найдвартай санхүүжүүлэх явдал юм. 2005 оны эцэс хүртэл тус консул нь 37 туршилтын төсвийг санхүүжүүлж чадсан юм. Баталгаатай санхүүжилт нь улс орнуудад мэдээлэлийн нийгмийн үр ашгийн талаарх мэдлэгийг  сайжруулахад маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд IFAP-ийн гол гол төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газруудыг санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг сурталчлан дэмжиж байдаг.  


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд